“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох” орон тооны бус зөвлөлийн 2026.10.08-ны өдрийн хурлаар 2026 оны 8 дугаар сард зохион байгуулсан шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэрлэснээр, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026.10.23-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар 256 мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, 376 мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг сунгах, 2 мэргэжилтэнд хугацаанаас нь өмнө мэргэшлийн зэрэг олгохыг баталлаа.
Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарснаар мэргэшлийн зэргийн гэрчилгээ хэвлэгдэх, баталгаажуулах, хувийн тамга захиалах процесс ажлын 10 өдөрт бэлэн болно.
ТУШААЛЫГ ХАВСРАЛТААС ҮЗЭХ: