• Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээлэл
    • Мэдээ & мэдээлэл
    • Сургалт
    • Зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Зөвлөх зэрэг горилсон мэргэжилтнүүдийн рефератын сэдэв
  • Шалгалт
    • Бүрдүүлэх материал
    • Шалгалтын хуваарь
    • Шалгалтын дүн
    • Тушаал, шийдвэр
  • Холбоо барих
Тестийн шалгалт өгөх

МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ МЭРГЭЖИЛТНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • 2024-12-13

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалт өгөх Өргөдөл буюу Хүсэлтийн маягт /Доорх файлаас татаж, 1 хувь цээж зургийг нааж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн мэргэшсэн зэрэг сунгах, зөвлөх зэрэг сунгах бол тухайн мэргэшлийн зэргийн тамгаа дарах, зөвлөх тэргүүлэх зэрэг горилох бол мэргэшсэн зэрэг хугацаагүй тэмдэглэгээтэй тамгаа дарсан байна./
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Нийгмийн даатгалын лавлагаа /Мэргэшсэн горилох болон Зөвлөх Тэргүүлэх зэрэг сунгах бол сүүлийн 5 жилээр, Мэргэшсэн сунгах бол сүүлийн 3 жилээр/
  4. 3х4 хэмжээтэй цээж зураг /JPG файлаар, Цагаан фонтой 90% царай гарсан өнгөт зураг/
  5. Мэргэжлийн дипломын хуулбар/Хэрэв гадаадад боловсрол эзэмшсэн бол баталгаат орчуулгыг хавсаргана. Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбарыг  Е-монголиа системээс авсан лавлагааны хамт хавсаргах, хэрэв лавлагаа байхгүй бол эх хувьтай нь тулгаж хүлээж авна, Мөн 2026 онд Мэргэшсэн зэрэг анх удаа горилох мэргэжилтнүүдийн диплом дээрх он 2021-с өмнө төгссөн байх шаардлагатайг анхаарна уу/ 
  6. Мэргэжил дээшлүүлсэн сургалтын гэрчилгээний хуулбар /Багц цаг тооцсон сургалтын гэрчилгээнүүдийн хуулбарыг хавсаргана/
  7. Бүтээлийн тайлан. Мэргэшсэн зэрэг горилох мэргэжилтнүүд тухайн чиглэлээр барилгын салбарт ажилласан бүх бүтээл, төсөл, ажлыг оруулсан байна./Бүтээлийн тайланг Загвар №2-ийн дагуу компьютерт шивж гаргана/ /Бүтээлийн тайланг өөрийн мэргэжлийн хүрээний МУ-ын Зөвлөх, Тэргүүлэх архитектор, инженер, төсөвчин болон байгууллагын удирлагын тамга тэмдэгээр баталгаажуулсан байх/
  8. Мэргэшлийн зэрэг СУНГАХ* мэргэжилтнүүд МЭРГЭШСЭН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР /сүүлд авсан зэргийн гэрчилгээний монгол хэл дээрх гэрчилгээг хавсаргана!!!/ 
  9. Мэргэжил дээшлүүлсэн тайлан /Тайланг Загвар № 3-ийн дагуу компьютерт шивж гаргана/
  10. Мэргэшлийн зэрэг СУНГАХ* мэргэжилтнүүд  БИЕ ДААЛТЫН БАГЦ ЦАГ хангасан тодорхойлолт, хэрэв норм дүрэм боловсруулахад оролцсон, ном товхимол, гарын авлага, сэтгүүлд нийтлэл, өгүүлэл бичсэн зэрэг оюуны бүтээл хийсэн бол нотлох баримт, зураг хавсаргах, зэрэг сунгах хугацаанд магистр, доктор зэрэг хамгаалсан бол дипломын хуулбарыг хавсаргана. /Мэргэшсэн зэрэг сунгах мэргэжилтнүүд 5 багц цаг хангасан байх, Зөвлөх зэрэг сунгах мэргэжилтнүүд 10 багц цаг хангасан байх/ 
  11. Шалгалтын хураамж төлсөн баримтын хуулбар /ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТАА ХАВСАРГАХДАА ЗААВАЛ ОН САРТАЙ БАРИМТЫГ ХАВСАРГАЖ ОРУУЛНА УУ!/

СУНГАХ * - Мэргэшсэн болон Зөвлөх/Тэргүүлэх зэрэг СУНГАХ мэргэжилтнүүдэд хамааралтай  болно. 

 

Дээрх бүх материалыг скайнердаж, энэ системийн нүүр хэсэгт байрлах    ХҮСЭЛТ ИЛГЭЭХ цэсээр цахимаар илгээнэ. 

Хэрэв таны материал дутуу бол таны хүсэлтийг буцаах бөгөөд та ХҮСЭЛТИЙН ТӨЛӨВ ШАЛГАХ цэсээр шалгана. Хүсэлт буцаагдсан бол та эмайлээ шалган зассан материалаа ХҮСЭЛТ ЗАСАХ цэс дээр дарж 24 цагийн дотор  танд өгсөн зааврын дагуу илгээх болно. Хавсаргах 1 файлын хэмжээ 2MB-с хэтэрбэл илгээгдэхгүй болохыг анхаарна уу.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг Мэргэшсэн горилох бол 2025.11.03-ны 11:00, Мэргэшсэн сунгах, Зөвлөх Тэрүүлэр горилох, сунгах бол 2025.11.06-ны 23:59 минутаас өмнө материалаа илгээгээрэй.  /Хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд дараагийн шалгалтад хамрагдах болно/

ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ:

Банк: ГОЛОМТ

Данс: IBAN MN88001500 1905235644

Төлөх дүн: 80,000 төгрөг

Хүлээн авагч: МБИ Холбоо

Гүйлгээний утга дээр: Овог нэр, утасны дугаар бичих

1. Өргөдөл буюу Хүсэлтийн маягт

Татах

2. Бүтээлийн тайлан

Татах

3. Мэргэжил дээшлүүлсэн тайлан

Татах
© 2024 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо.
Зураг засах
Зум 1.0x