• Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээлэл
    • Мэдээ & мэдээлэл
    • Сургалт
    • Зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Зөвлөх зэрэг горилсон мэргэжилтнүүдийн рефератын сэдэв
  • Шалгалт
    • Бүрдүүлэх материал
    • Шалгалтын хуваарь
    • Шалгалтын дүн
    • Тушаал, шийдвэр
  • Холбоо барих
Тестийн шалгалт өгөх

2026 ОНЫ 08 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ.

  • 2026-06-04

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм"-ийн 4.4-т "мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүд шалгалт зохион байгуулахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргасан байна" гэж заасан тул хүсэлтийг 2026.07.03 өдрийг дуустал хүлээн авна.

Шалгалтын хүсэлт гаргах:

1. Хүсэлтийг https://shalgalt.mace.mn/ системээр илгээнэ.

2. Хүсэлт гаргагч шалгалт өгөх ангилалаа сонгож, холбогдох талбаруудыг бөглөх, шаардлагатай баримтуудыг хавсаргана.

3. Давтан шалгалт өгөх буюу өмнө мэргэшсэн зэрэг горилохоор тест, ур чадварын, зөвлөх зэрэг горилохоор бичгийн, сэдвийн хамгаалалтын шалгалтад тэнцээгүй дахин шалгалт өгөх мэргэжилтнүүд ДАВТАН ШАЛГАЛТ цэсээр бүртгэлээ илгээнэ.

4. Хүсэлтийг илгээсний дараа таны бүрдэл материалуудыг хянана. Бүрдэл дутуу бол таны бүртгүүлсэн эмайл хаягаар тайлбарыг илгээх бөгөөд та тухайн эмайлд байгаа ХҮСЭЛТ ЗАСАХ линкээр орж, тайлбарын дагуух мэдээлэл, материалыг засаж илгээнэ.

5. ХҮСЭЛТИЙН ТӨЛӨВ ШАЛГАХ цэсээр та хүсэлтээ хянах боломжтой.

6. Хүсэлт тань баталгаажсан бол та 07 дугаар сарын 25-с хойш ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ХАРАХ цэсээр орж, шалгалт өгөх өдөр, цагаа харах болно.

7. Шалгалтын хүсэлт илгээхэд шаардлагатай бүрдүүлэх баримтын мэдээллийг https://shalgalt.mace.mn/content/detail/1 линкээр орж, холбогдох файлуудыг татаж аваарай.

8. Мэргэшсэн болон Зөвлөх, Тэргүүлэх зэрэг сунгах мэргэжилтнүүд шалгалтын комисст танилцуулах бүтээлийн тайлангаа урдчилсан байдлаар PPT эсвэл PDF өргөтгөлтэй файлаар хүсэлт гаргахдаа заавал илгээнэ. PPT файлын загварыг Зөвлөх, Тэргүүлэх бол https://shalgalt.mace.mn/content/detail/49 линкээс, Мэргэшсэн бол https://shalgalt.mace.mn/content/detail/48 линкээс татаж аваарай.

9. Мэргэшсэн болон Зөвлөх, Тэргүүлэх зэрэг сунгах мэргэжилтнүүд БИЕ ДААЛТЫН БАГЦ ЦАГ-н талаарх мэдээллийг https://shalgalt.mace.mn/content/detail/52 линкээс авна уу.

10. Хүсэлт илгээгчдийн тоо, ачааллаас хамаарч таны хүсэлтийг 24-72 цаг /ажлын өдрүүдэд/-ийн дотор бүрдлийг хянан баталгаажуулах, эсвэл бүрдэл дутуу бол тайлбарыг илгээх болохыг анхаарна уу.

Шалгалтын бүртгэл, хүсэлтийн талаарх бүхий л холбогдох мэдээллийг

https://shalgalt.mace.mn/content?category=1 линкээс бүрэн авах боломжтой.

Бүртгэл, хүсэлтийн талаарх тодруулах зүйл байвал Даваа-Баасан гаригт 09:00-18:00 цагийн хооронд 94020984, 94020986 утсуудаар лавлах, Бусад цагт дээрх дугааруудын мессеж рүү асуулт, мэссэжээ үлдээнэ үү.

© 2024 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо.
Зураг засах
Зум 1.0x