• Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээлэл
    • Мэдээ & мэдээлэл
    • Сургалт
    • Зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Зөвлөх зэрэг горилсон мэргэжилтнүүдийн рефератын сэдэв
  • Шалгалт
    • Бүрдүүлэх материал
    • Шалгалтын хуваарь
    • Шалгалтын дүн
    • Тушаал, шийдвэр
  • Холбоо барих
Тестийн шалгалт өгөх

ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА СУНГАГДЛАА.

  • 2026-05-07

Анх 2024 оны есдүгээр сард ХББОСЯ-ны сайдын 41 дүгээр тушаалаар уг чиг үүргийг барилгын салбарын мэргэжлийн холбоодын түншлэлээр гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлсэн юм.  Энэхүү төрийн чиг үүргийг хамтран хэрэгжүүлэхээр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ), Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Барилгын төсөвчдийн холбоо, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо (MACC), Монголын Барилгын Инженер-геологичдын холбоо, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, Монголын Бетоны холбоо ТББ, Өргөн Тээвэрлэх Машин Төхөөрөмж Үндэсний Холбоо, Барилгын Сургалт Хөгжлийн Академи зэрэг барилгын салбарын мэргэжлийн есөн холбоо нэгдэн ажиллаж, холбоодыг төлөөлөн “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ гэрээ байгуулан үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гэрээний хугацаанд:

- Барилгын салбарын 47 мэргэшлийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг 50 хувиар баяжуулж,

- 142 сэдэв, 692 агуулгатай сургалтыг зохион байгуулан,

- Нийт 6106 инженерийг хамруулсан байна

Мөн мэргэшлийн зэрэг шинээр олгох болон сунгах шалгалтыг хоёр удаа зохион байгуулж, нийт 1352 инженер, мэргэжилтэн хамрагджээ. Шалгалтын бүртгэл, хуваарь, үнэлгээний үйл явцыг бүрэн цахимжуулсан нь онцлох ажил болсон юм. Гэрээний үүргийн дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй тайлангаа ХББОСЯ-д 2025.07.01 өдрийн 155/25 тоот, 2025.12.25 өдрийн 272/25, 273/25, 274/25, 275/25 албан тоотуудаар тус тус хагас болон бүтэн жилийн тайлангаа хүргүүлсэн юм.

Гэрээний хэрэгжилтийн тайлангийн үр дүн, дүгнэлтийг үндэслэн ХББОС-ын Сайдын 2026.04.09 өдрийн 63 дугаар тушаалаар тус чиг үүргийг 3 жилийн хугацаатайгаар үргэлжүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнөөдөр буюу 2026.05.07 өдөр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгууллаа.

Ийнхүү “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах” төрийн чиг үүргийг салбарын мэргэжлийн холбоодын түншлэл үргэлжлүүлэх болсноор цаашид бид энэ чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа:

- Сургалтын хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах,

- Олон улсын туршлагад нийцсэн мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх,

- Мэргэшсэн инженерүүдийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах,

- Сургалтын болон мэргэшлийн гэрчилгээг цахимжуулах зэрэг олон арга хэмжээг салбарт хэрэгжүүлэх зорилготойгоор ажиллах болно.

Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх, сайжруулах төдийгүй салбарын инженерүүдийн мэдлэг, ур чадвар, үнэлэмжийг дээшлүүлэх үйлсэд хамтын хүч, нэгдмэл зорилгоор хамтран ажилласан түншлэгч төрийн бус байгууллагууд болон биднийг дэмжиж буй нийт инженер, мэргэжилтнүүд та бүхэндээ талархаж байна.

Барилгын салбарын инженерүүдийг мэргэшүүлэх, чадавхжуулах оюунлаг үйлсийн төлөө хамтдаа хичээцгээе.

  • Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ
  • Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо ТББ
  • Барилгын Төсөвчдийн Холбоо ТББ
  • Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо ТББ
  • Монголын Барилгын Инженер Геологичдын Холбоо ТББ
  • Монголын Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний Холбоо ТББ
  • Монголын Бетоны Холбоо ТББ
  • Өргөн Тээвэрлэх Машин, Төхөөрөмжийн Үндэсний Холбоо ТББ
  • Барилгын Сургалт Хөгжлийн Академи ТББ
© 2024 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо.
Зураг засах
Зум 1.0x