Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтын багц цагийн төлбөрийг БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2018.07.05-ны өдрийн А/125 дугаар тушаалаар Мэргэшсэн зэрэг горилох, сунгах сургалтын 1 багц цагийн төлбөр 45,000 төгрөг, Зөвлөх зэрэг горилох, сунгах 1 багц цагийн төлбөр 73,000 төгрөг байхаар тус тус тогтоож, 2025 оныг дуустал 8 жилийн турш сургалт эрхлэгч байгууллагууд энэхүү тушаалыг мөрдөн ажилласан.
Өнгөрөгч 8 жилд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэж, инфляцийн түвшин эрс өссөн байна. Жишээлбэл: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3.3 дахин (2018 онд 240,000төг байсан бол 2025 онд 792,000 төгрөг), Ажиллах хүчний цалингийн дундаж 2.3 дахин (2018 онд 998,400 төгрөг байсан бол 2025 онд 2,300,000 төгрөг), өргөн хэрэглээний бараа 2,5 дахин тус тус нэмэгдсэн байна.
Иймд сургалт эрхлэгч байгууллагуудын ажиллах хүчний цалин, сургагч багшийн ажиллах нэгж тарифт цалин, сургалтын баазыг хөгжүүлэх, сайжруулах зэрэг хүчин зүйлсийн улмаас сургалтын багц цагийн төлбөрийг шинэчлэх нөхцөл байдал үүссэн юм. Энэхүү нөхцөл байдлыг “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох” Орон тооны бус зөвлөлийн 2026.01.16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, БХБ-ны Сайдын 2017 оны 155 дугаар тушаал "Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн дүрмийн 3.2.6-д заасны дагуу багц цагийн сургалтын төлбөрийн хэмжээг шинэчилсэн байна.
Шийдвэрийн ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2026.01.30-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар мэргэшсэн болон зөвлөх/тэргүүлэх зэрэг горилох, сунгах 1 /нэг/ багц цагийн сургалтын төлбөрийг 120,000 төгрөгөөр тогтоосон байна.
ТУШААЛЫГ ХАВСРАЛТААС ҮЗЭХ.
