• Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээлэл
    • Мэдээ & мэдээлэл
    • Сургалт
    • Зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Зөвлөх зэрэг горилсон мэргэжилтнүүдийн рефератын сэдэв
  • Шалгалт
    • Бүрдүүлэх материал
    • Шалгалтын хуваарь
    • Шалгалтын дүн
    • Тушаал, шийдвэр
  • Холбоо барих
Тестийн шалгалт өгөх

ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 2025-01-08

2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам нь “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах” чиг үүргийг барилгын салбарын мэргэжлийн 9 холбоодын түншлэл, түншлэлийг төлөөлж “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-тай төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх тухай гэрээг байгууллаа.

Тус гэрээний хүрээнд Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн 3.5-д заасан “Зохион байгуулагч”-ын хэрэгжүүлэх чиг үүргийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ, 3.6-д заасан “Сургалт эрхлэгч”-ийн хэрэгжүүлэх чиг үүргийг түншлэлээр нэгдсэн барилгын салбарын мэргэжлийн 9 холбоод хэрэгжүүлэх юм.

Түншлэгч мэргэжлийн 9 холбоод нь хамтран барилгын салбарын инженерүүдийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, сургалтын хөтөлбөр, модулийг олон улсын түвшинд хүргэх, инженерүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлж чадавхжуулахад чиглэгдсэн шинэчлэгдсэн норматив баримт бичгийн тогтолцоо, шинэ техник технологи, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт гэх мэт олон агуулгаар баяжуулсан сургалтуудыг бий болгон ажиллах болно.

Энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг хамтдаа хэрэгжүүлэхээр эвлэлдэн нэгдсэн түншлэгч мэргэжлийн холбоодын удирдлага, гишүүддээ баярлалаа.

Барилгын салбарын инженерүүдийг мэргэшүүлэх, чадавхжуулах оюунлаг үйлсийн төлөө хамтдаа хичээцгээе.

  • Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ
  • Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо ТББ
  • Барилгын Төсөвчдийн Холбоо ТББ
  • Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо ТББ
  • Монголын Барилгын Инженер Геологичдын Холбоо ТББ
  • Монголын Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний Холбоо ТББ
  • Монголын Бетоны Холбоо ТББ
  • Өргөн Тээвэрлэх Машин, Төхөөрөмжийн Үндэсний Холбоо ТББ
  • Барилгын Сургалт Хөгжлийн Академи ТББ
© 2024 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо.
Зураг засах
Зум 1.0x