• Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээлэл
    • Мэдээ & мэдээлэл
    • Сургалт
    • Зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтнүүд
    • Зөвлөх зэрэг горилсон мэргэжилтнүүдийн рефератын сэдэв
  • Шалгалт
    • Бүрдүүлэх материал
    • Шалгалтын хуваарь
    • Шалгалтын дүн
    • Тушаал, шийдвэр
  • Холбоо барих
Тестийн шалгалт өгөх

БИЕ ДААЛТЫН БАГ ЦАГ ТООЦОХ ТУХАЙ

  • 2025-10-16

БХБ-ын сайдын 2017 оны 200 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмийн

5.7. Бие даасан хэлбэрээр багц цагийг тооцохдоо дараах журмыг баримтална:

5.7.1. Салбарын чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдон ажилласан бол 2 багц цаг;

5.7.2. Хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулсан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн бол 4 багц цаг;

5.7.3. Салбарын чиглэлээр норм, дүрэм, стандартын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн нормативын баримт бичиг нь батлагдсан бол 4 багц цаг;

5.7.4. Гарын авлага, мэргэжлийн ном, нэг сэдэвт бүтээл зохиож нийтлүүлсэн бол 4 багц цаг;

5.7.5. Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн бол 1 багц цаг;

5.7.6. Тухайн жилд магистрын зэрэг хамгаалсан, хамгаалсан сэдвийн чиглэл нь мэргэшлийн хүрээнд нийцсэн бол 4 багц цаг;

5.7.7. Тухайн жилд доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан, хамгаалсан сэдвийн чиглэл нь мэргэшлийн хүрээнд нийцсэн бол 8 багц цаг;

5.7.8. Салбарын чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулж батлуулсан, түүнд оролцсон бол 1 багц цаг;

5.7.9. Сургалтын хөтөлбөр боловсруулсан, мэргэжил дээшлүүлэх сургалтад багшаар оролцон хичээл заасан бол хичээлийн 4 цаг тутамд 1 багц цаг.

1. Бие даалтын багц цаг загвар

Татах
© 2024 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо.
Зураг засах
Зум 1.0x