ЗӨВЛӨХ ЗЭРЭГ ГОРИЛОХ СЭДВИЙН ТАЙЛАН /РЕФЕРАТ/ БИЧИХ ЗААВАР
Тайлан нь Барилга, хот байгуулалтын салбарт шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдсэн, шинжилгээ судалгаа бүхий, онол практикийн бага хурлын хэмжээнд бичигдсэн, тодорхой асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга замыг заасан байвал зохино.
Тайланг өгөгдсөн загварын дагуу бэлтгэгдсэн нүүр хуудас, Ариал фондоор 12 хэмжээтэйгээр компьютерээр бичигдсэн А4-ийн хэмжээтэй 15-25 хуудаснаас бүрдсэн байна.
Тайлан бичих чиглэлийг дараах байдлаар сонгоно. Үүнд:
- Зөвлөлөөс баталсан сэдвийн жагсаалтаас сонгох
- Шалгалтын комиссоос зөвшөөрсөн сэдвээр
- Шалгалтын комиссоос оноож өгсөн сэдвээр
Тайлангийн товчлолыг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр салбарын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон төрийн бус, мэргэжлийн байгууллагуудын шугамаар нийтийн хүртээл болгож болно.
Тайлангийн хураангуй ИЛТГЭЛ-ийг Power Point программ дээр өгөгдсөн загварын дагуу, тайлбарлаж хамгаална. Power Point ХАРАХ
Анхааруулга!!!
