8 сарын 3-наас эхлэх шалгалтын календарчилсан хуваарь гарлаа. Шалгалтын дэлгэрэнгүй хуваарийг доорх зургуудаас харна уу.
2026 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт болох
- Барилгын үйлдвэрлэлийн машин төхөөрөмжийн хүрээ,
- Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн хүрээ,
- Төсвийн хүрээ
тус бүрт Мэргэшсэн, Зөвлөх/Тэргүүлэх зэрэг СУНГАХ болон Зөвлөх инженерийн зэрэг ГОРИЛОХ 2-р шатны шалгалт буюу Реферат хамгаалах шалгалт өгөх мэргэжилтнүүдийн шалгалтын хуваарь (ӨДӨР, ЦАГ) орсон тул дээрх хүрээний мэргэжилтнүүд http://shalgalt.mace.mn/request/check/2 вэбээр шалгалтын цагаа харна уу.
Бусад мэргэшлийн хүрээнд шалгалт өгөх мэргэжилтнүүдийн шалгалтын хуваарь шивэгдэж эхэлж байгаа.
Жич: Шалгалтын хүсэлт буцсан мэргэжилтнүүдийн хүсэлтээ засах хугацаа өнөөдөр хаагдахыг анхаарна уу.
Шалгалт явагдах байр http://shalgalt.mace.mn/content/detail/56 вэбээс үзнэ үү.