Анхааруулга!
- Та шалгалт товлосон өдөр, цагаас 15 минутын өмнө ирсэн байх. Товлосон хугацаанаас 10 минутаас илүү хоцорвол тухайн өдөр товлогдсон бусад шалгалт өгөгчдийн шалгалт дууссаны дараа шалгалтанд орно. Мөн шалгалтаа эхлүүлэхийн өмнө өөрийн иргэний үнэмлэх /лавлагаа/ гэх мэт нотлох бичиг баримтаа үзүүлж, гар утас болон бусад ижил төстэй төхөөрөмжүүдээ хянагчид хураалгасан байна. /БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шалгалтын журам”-ын 2.4 заалт/
- Тест болон бичгийн шалгалтын явцад хуулах оролдлого хийх, бусдын тусламж авах, цахим төхөөрөмж /гар утас, ipad гэх мэт/ ашиглах зэрэг зүй бус үйлдэл гаргавал таныг шалгалтын танхимаас гаргах бөгөөд шалгалтад тэнцээгүйд тооцно. /БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шалгалтын журам”-ын 2.8 заалт/
- Тестийн шалгалт өгөгч нь шалгалт эхлүүлсний дараа танхимаас гарахыг зөвшөөрөхгүй бөгөөд гарсан тохиолдолд шалгалтыг дуусгасанд тооцож, танхимд буцаж орох эрхгүй /БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шалгалтын журам”-ын 2.10 заалт/
- Та шалгалтаа эхлүүлэхийн өмнө өөрийн иргэний үнэмлэх /лавлагаа/ гэх мэт нотлох бичиг баримтаа үзүүлж, гар утас болон бусад ижил төстэй төхөөрөмжүүдээ хянагчид хураалгасан байна.
- Тестийн шалгалтыг эхлүүлэхдээ шалгуулагч нь өөрийн бүртгэл /хүсэлтийн код бүхий 4 оронтой тоо/-ийн кодоор нэвтэрч шалгалтаа эхлүүлнэ.
- Тестийн шалгалтад 32 оноос дээш буюу 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бол тэнцсэнд тооцогдох бөгөөд Ур чадварын шалгалтад орох эрхтэй болно. /БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шалгалтын журам”-ын 3.3 заалт/
- Тестийн шалгалтын хугацаа 60 минут бөгөөд тестээ бүрэн бөглөөд ИЛГЭЭХ товч дарахын өмнө дахин нягтална уу. Илгээх товч дарагдснаар таны тестийн оноо шууд гарах тул засах боломжгүй анхаарна уу.
- Тестийн шалгалтад тэнцсэн бол Ур чадварын шалгалт 08 дугаар сарын 29-ний Бямба гаригт болох бөгөөд шалгалт өгөх цагаа 28-ны өдрийн 15:00 цагаас хойш shalgalt.mace.mn вэбийн ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ХАРАХ цэсээр хараарай.
© 2025 Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо